Бидний тухай
Олон нийтэд үйлчлэх, ашгийн бус төрийн бус байгууллага
“Сайн Тус Хөгжлийн Гүүр” ТББ нь алслагдсан баруун бүсийн иргэдийн бие даасан байдлыг сайжруулах, нийгмийн амьдралд оролцох идэвхтэй санаачилгыг нь дэмжиж, хамтдаа хөгжихөд туслах зорилготой байгуулагдсан.
Манай төслүүдээс Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн иргэд үр шим хүртэж, Мянганы хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмрээ оруулж байна.
Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, тэднийг бэхжүүлж, дайчлах, улс орны хөгжилд оролцоог нь нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх санаачилгыг дэмжих, хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах.
Бидний ажлын чиглэл
Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй тэмцэх
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх
Эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах
Уугуул иргэдийн уламжлал, соёлыг хадгалах
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох
Орлого бий болгох, эдийн засгийн чадавхжуулалт
Тогтвортой хөдөө аж ахуй, олон нийтийн эрүүл мэндийн боловсрол
Халдварт болон халдварт бус өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх
Ховордсон амьтдын төрөл зүйлийг хамгаалах
Өдөр тутмын ажлыг хариуцдаг мэргэжилтнүүд

