Төслүүд

Эрүүл мэндийн боловсрол (халдварт ба халдварт бус өвчин)
Ховд аймгийн Жаргалант сумын 300 иргэнийг хамруулан эрүүл мэндийн боловсролын сургалтуудыг зохион байгууллаа.
Жаргалант сумын 300 иргэн
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх
100 эцэг эх, сайн дурын ажилтныг хамруулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх” сургалт зохион байгууллаа. Сургалт нь эцэг эх, төлөөлөгчид болон хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын сайн дурынханд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар мэдлэг олгох зорилготой.
100 эцэг эх, сайн дурын ажилтан
Орлого бий болгох, эдийн засгийн чадавхжуулалт
Ховд аймгийн өрхүүдэд гэр бүлээ тэжээхэд нь хэрэгтэй чадавх бэхжүүлэх сургалт явуулж, бизнесээ амжилттай эрхлэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангасан.
Ховд аймаг
Эмэгтэйчүүдийг чадавхжуулах чуулга
Ховд аймгийн малчин болон орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоотой (323 эмэгтэй, 5 эрэгтэй, үүнээс 38 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй) “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах чуулга” зохион байгууллаа.
323 эмэгтэй · 38 нь хөгжлийн бэрхшээлтэй
Тогтвортой хөдөө аж ахуйн хөгжил
Ховд аймгийн өрхүүдэд гэр бүлээ тэжээхэд нь хэрэгтэй хүлэмжийн тариалалт, санхүүгийн менежментийн сургалт явуулж, аж ахуйгаа амжилттай эрхлэхэд нь хүлэмж, гар багаж, 8 төрлийн хүнсний ногооны үрээр хангасан.
8 төрлийн хүнсний ногооны үр