Ховд · Увс · Баян-Өлгий · 2005 оноос

Баруун бүсийн иргэдийг хөгжилтэй холбох гүүр

Бид алслагдсан баруун бүсийн малчин, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, уугуул иргэдийн эрхийг хамгаалж, тэдний санаачилгыг дэмжин нийгмийн амьдралд оролцоог нь нэмэгдүүлдэг.

Эмэгтэйчүүдийг чадавхжуулах чуулга — 323 эмэгтэй оролцсон
2005
6-р сарын 16-нд бүртгүүлсэн
252
хүний эрхийн хамгаалагч
3
аймагт үйл ажиллагаа явуулдаг
9
үндсэн чиглэлээр ажилладаг
Бидний тухай

Олон нийтэд үйлчлэх, ашгийн бус төрийн бус байгууллага

“Сайн Тус Хөгжлийн Гүүр” ТББ нь алслагдсан баруун бүсийн иргэдийн бие даасан байдлыг сайжруулах, нийгмийн амьдралд оролцох идэвхтэй санаачилгыг нь дэмжиж, хамтдаа хөгжихөд туслах зорилготой байгуулагдсан.

Манай төслүүдээс Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн иргэд үр шим хүртэж, Мянганы хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмрээ оруулж байна.

Эрхэм зорилго
Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, тэднийг бэхжүүлж, дайчлах, улс орны хөгжилд оролцоог нь нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх санаачилгыг дэмжих, хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах.
Улсын бүртгэл 40901954 орон тооны ажилтан7 ТУЗ-ийн гишүүн
2005 оноос хойш

Бидний ажлын чиглэл

A

Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй тэмцэх

B

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх

C

Эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах

D

Уугуул иргэдийн уламжлал, соёлыг хадгалах

E

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

F

Орлого бий болгох, эдийн засгийн чадавхжуулалт

G

Тогтвортой хөдөө аж ахуй, олон нийтийн эрүүл мэндийн боловсрол

H

Халдварт болон халдварт бус өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх

I

Ховордсон амьтдын төрөл зүйлийг хамгаалах

Хэрэгжүүлсэн төслүүд

Талбар дээрх ажил

Бүх төсөл →
Төслүүд

Эрүүл мэндийн боловсрол (халдварт ба халдварт бус өвчин)

Ховд аймгийн Жаргалант сумын 300 иргэнийг хамруулан эрүүл мэндийн боловсролын сургалтуудыг зохион байгууллаа.

Жаргалант сумын 300 иргэн
Төслүүд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх

100 эцэг эх, сайн дурын ажилтныг хамруулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх” сургалт зохион байгууллаа. Сургалт нь эцэг эх, төлөөлөгчид болон хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын сайн дурынханд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар мэдлэг олгох зорилготой.

100 эцэг эх, сайн дурын ажилтан
Төслүүд

Орлого бий болгох, эдийн засгийн чадавхжуулалт

Ховд аймгийн өрхүүдэд гэр бүлээ тэжээхэд нь хэрэгтэй чадавх бэхжүүлэх сургалт явуулж, бизнесээ амжилттай эрхлэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангасан.

Ховд аймаг
Төслүүд

Эмэгтэйчүүдийг чадавхжуулах чуулга

Ховд аймгийн малчин болон орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоотой (323 эмэгтэй, 5 эрэгтэй, үүнээс 38 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй) “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах чуулга” зохион байгууллаа.

323 эмэгтэй · 38 нь хөгжлийн бэрхшээлтэй
Төслүүд

Тогтвортой хөдөө аж ахуйн хөгжил

Ховд аймгийн өрхүүдэд гэр бүлээ тэжээхэд нь хэрэгтэй хүлэмжийн тариалалт, санхүүгийн менежментийн сургалт явуулж, аж ахуйгаа амжилттай эрхлэхэд нь хүлэмж, гар багаж, 8 төрлийн хүнсний ногооны үрээр хангасан.

8 төрлийн хүнсний ногооны үр
Уугуул иргэдийн өв

Урианхай тууль, цуурын өвийг хамгаалах

Алтайн урианхайчуудын тууль хайлах урлаг, цуур хөгжмийн уламжлалыг дараа үедээ өвлүүлэх, хадгалах төслүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Хамт олон

Өдөр тутмын ажлыг хариуцдаг мэргэжилтнүүд

ДД
Дүгэржав ДулмааТУЗ-ийн дарга
Төгрөг Ууган-ЭрдэнэЗахирал, төслийн захирал
БХ
Батсүх ХонгорзулТөслийн менежер
ӨМ
Өлзийтогтох МөнхтөвшинТөслийн туслах
ЦМ
Цэрэннадмид МаралмааТөслийн туслах, нийгмийн ажилтан
ГМ
Гэрэлчулуун Мөнх-ЭрдэнэТөслийн ажилтан, нийгмийн ажилтан